About Me
Ц.Хулан: ААВДАА
Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчигт нь нэмэгдэг мөнгөн сорных нь тоогоор жаргана даа гэхэд
Санаагаар даанч болохгүй юм ааваа.
Бүүвэйтэй хонгор жилийн минь тухай мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын минь ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ.
Амттай зөөлөн хоёроор баярлуулдаг муу ээжий л минь
Айлын тавагаас чихэр хармаалж шараа болгоно
Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээнт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунаас атгаж
Сансарт хүү нь нисэх юм шиг санаж ээж нар сацлаа өргөж үлддэг.
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Атгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ.
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж
Аав нар сумын үүзэл шиг хааяа дуугарна,
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг,
Битүүхэн дотроосоо норж аав нар чимээгүйхэн өтөлдөг.
Үхэж болохгүй тушаалаа авсан цэрэг шиг
Үр нь хөлөө олтол цоо эрүүл шиг жүжиглэдэг
Ачийг тань хариулна гэж олон жил би худлаа ярилаа
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг гавьяатан шиг
Сөөг сөөх гэж хэвтүүлээд номхон тэмээ ноолон шиг
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ.
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх шиг
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтөлнө,
Газар дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Ганзагагдсан хэдэн зээтэйгээ хамт хэдэнтээ хэлд орно
Гадаа навчис эргэж он жил биднийг унасан навч шиг орхино,
Гайгүй дээ би аавыгаа жаргаана гэж өөрийгөө хуурна.
Ганцхан зүрхний чинь цохилт намайг зэмлэн цохилж
Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг
Хазгайлж болохгүй титэм шиг нэрээр тань би овоглосон
Өргөст орчлонд хүү нь бүдчээд уйлж суухын цагтаа
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа. 
  MySpace Playlist at MixPod.com
|
Interests
|
Р. Чойном Залуу нас
Хєрстийн амьдралд хєл алдсан Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн Шунхан улаан залуу нас мину!Амттан бvхний амтыг мэдэлгvй Асгаж явсан залуу нас минь, Єнгєтєн бvхний єнгийг бодолгvй Vрж явсан залуу нас минь.
Зуны шєнийн нойрыг тоолгvй Зуун гурван учралыг мєрєєсєж Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч Зуурдхан мандсан залуу нас минь.
Євлийн єсийн жаврыг тоолгvй Єєр хvний авгайд сэтгэл хаяж Єрхний vзvvр шиг дэрвэж явсан Єлчирхєн тэнэг залуу нас минь.
Даанч чи минь удсангvй... Даавуу хvрэм, савхин бээлий хоёр шигээ, Дассан салсан годон гэзэгтvvд шигээ Дардан зам дээр vлджээ залуу нас минь!
Улаанбаатарын чулуун засмалаар Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зvvн тийшээ Дотоод vйлдвэрийн хvнд шаахайг Долоохон хоногт точийлдож явахдаа
Хvний сайн мууг зvvдлээ ч vгvй Хvvхэд шиг єссєн залуу нас минь. Хvvхний сайхныг таниа нь vгvй Хvvрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.
Ангарайтсан нєхєдтэй, vдшийн цагаар Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь Айлын чийдэн хага чулуудаад Авирлаж явсан залуу нас минь.
Аавын хvvгийн, шvр шиг хацрыг Алгадаж явсан залуу нас минь, Адилхан нєхдийнхєє хамрын цусыг Асгаруулж явсан залуу нас минь.
Vзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгvй Vvрдийн юм шиг дургиж явахдаа Vймээнт хорвоогоос, дахиад олдошгvй Vнэнч ханийнхаа дэргэдvvр єнгєрч
Хоног тєдий зуурдхан ханилах Хотын хvvхний єнгєнд хууртаж, Ариухан цусаа тvvний тєлєє Асгаж явсан залуу нас минь.
Оюутан ахуйн дэврvvн шvлгийн Онгод цадигаар бялхаж явахдаа Орчлон хорвоогийн нарийн учрыг Олчихлоо хэмээн тєєрч явсан
Ариунаас ариухан залуу нас минь Арваадхан жилийн ханилгаатай байжээ. Халуунаас халуун залуухан цаг минь Хаврын vер шиг хугацаатай юмсанжээ.
Аяа хєєрхий, хvний залуу нас гэж Авч ч болдоггvй, єгч ч болдоггvй Хэлгvй байгалийн дуугvй зарлигаар Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.
Бусдын лангуунд энэхуу шагналаа Бутархай мєнгє шиг тарааж хаясаар Хvйтэн хорвоод нэг мэдэхнээ Хvмvvний vр нvцгэрдэг байна.
Сайн ханиас хагацсан хойноо Санан санан гунихардаг шиг Болоод єнгєрсєн хойно, залуу насаа Бодон бодон харуусдаг байна.
Баяртай, залуу зандан нас минь, Барилдсан гэж бодвол, би ойчжээ. Уралдсан гэж vзвэл, би хоцорчээ Арилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл харин Атархан биєийнхээ эрvvл мэндийг єгч Алдар, шvлэг хоёрыг чинь авчээ!
Хєрстийн амьдралд хєл алдсан Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн Шунхан улаан залуу нас мину! Баяртай!
Р. Чойном
|
Favorite Music
Хаалга тогшлоо...
Хаалга тогшлоо... Шагайвчаар харлаа... Хайр сэтгэл үүдэнд иржээ.
Үсээ самнаж үнэртэн түрхээд Үрчгэр царайгаа тольдож янзлаад Гутлаа углаж хүрмээ нөмрөөд Гараад хартал орхиод явжээ
Зуун хэсэг тараасан
Зуун хэсэг тараасан Зүрхнийхээ хэлтэрхийг цуглуулж Зургийн хуар шиг амьдралд Өнгө нэмэхийг хүсэв Өнгөлж зүлгэсэн амьдралын сэтгэл үүнд цадаж Өөрийн минь тухай түүхийг Аз жаргалаар чимэв
Ганцаардалын ангалаас чи намайг татаад.
Ганцаардалын ангалаас чи намайг татаад. Гархын даваан дээр олс чинь тасарчихлаа. Нарийхан олстой ирсэнийг чинь мэдэлгүй. Намайг даана гэж юунд тэгтлээ итгэсэн юм болоо.
|
Favorite Quote
О.Дащбалбар Тэнгэр шиг бай
Хамаг бүгдээр чамайг Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай! Хамгийн сайн хүмүүс гэж Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч Тэнгэр шигбай, мөнхөд амгалан... Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов! Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай! Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ... Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!... Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай... Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи! Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи ! Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !... Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ . Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь, Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм... Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай ! Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!... Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай! Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур, Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!... Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...
|
hi5 Games
zoloohoi hasn't played any games recently.
Journal
Доошоо ширтээд харцаа нуугаарай Догдлуун би уйдамхай шүү Инээдэн цаана үгээ дэвсээрэй Итгэхгүй би хартай шүү
Эмзэг зүрхийг минь чи аваарай Энэ миний сүүлчийн бэлэг шүү Элдвэлж хэлсэн үгийг минь гээгээрэй Ээдээ, чамд минь гуниг зохихгүй шүү
Хайрт минь чи ганцаараа ирээрэй Хамаг итгэлийг минь өөрөөсөө хамгаалаарай
Цэх ширтээд урваснаа хэлэлгүй Чимээгүйхэн яваад өгөөрэй хайраа....
|
Applications
Music iLike
Add music and videos to your profile, list your favorite artists, and test your skill in the Music...
PhotoBuzz
Make your friends smile! Animate their photos with Hugs, kisses, hearts and much more...
Diamonds
The game objective is to remove diamonds from the board by placing three of the same kind in a row.
SuperFive!
Tired of the same old fives? Add SuperFive to do stuff to your friends: hug, slap, tickle and more!
|
|
|
hi5 Gifts
zoloohoi has no unwrapped gifts.
|
|